НачинЗаан ХХК нь үүсгэн байгуулагдсан цагаасаа ажилтнуудынхаа мэдлэг ур чадварыг байгууллагын үнэт зүйл хэмээн үзэж, зөв хүн төлөвшүүлж сургахад тогтмол хөрөнгө оруулж ирсэн СУРГАГЧ БАЙГУУЛЛАГА юм.

Хүний нөөцийн бодлогын үндсэн чиглэл нь эмэгтэйчүүдийг тогтвортой ажлын байраар хангаж, тэдний нийгэмд болон гэр бүлдээ эзлэх байр суурийг өндөр байлгахад оршино.

СУРГАЛТ

ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ

УРАМШУУЛЛЫН БОДЛОГО

Ажилтны сэтгэгдлээс …

Б.Болормаа

“Салбарын эрхлэгч”

Бахархалд төөрсөн хүний сэтгэл нь уужим байдаг гэж өвгөд минь ярьдаг. Баян хүн хөрөнгөөрөө бахархах бахархал биш харин бүтээсэн үйлс нь гэгээн замтай, бүгдээр хүлээн зөвшөөрөгдсөн байж бахархал болно. НачинЗаан компанийнхаа харилцааны өндөр соёлтой, хайр татам инээмсэглэлтэй, халуун дулаан үгтэй, хэнээс ч дутахгүй мэдлэгтэй, хөгжлийн төлөө зүтгэгч, хүсэл мөрөөдлөөр дүүрэн, найрсаг хамт олноороо, нэр хүндтэй энэ компанийн ажилтан гэдгээрээ үргэлж бахархаж явдаг юмаа.

С.Отгонжаргал

Илланай ББСБ-ын дэд захирал

Нийт ажилтны дунд байгууллагаас зохион байгуулагддаг урлаг, спортын арга хэмжээнүүдэд оролцож байхад хамт олон маань зохион байгуулалттай, идэвхи санаачлагатай оролцож байгаа хүмүүсээ маш өндөр сэтгэгдэлтэйгээр дэмжин, урам өгч байдаг нь сайхан санагддаг. Эндээс бид нэг зорилготой, нэг хамт олон гэдэг нь харагддаг юмаа.

Б.Золтуяа

Зээлийн мэргэжилтэн

Манай хамт олны амжилтын эх үндэс нь биднийг сонгон ирж үйлчлүүлдэг мянга мянган харилцагчид маань билээ. Тийм ч учраас зориод ирсэн харилцагчаа хүндэтгэн, ойлгож харьцах нь бид бүхний эн тэргүүний үүрэг, бас хариуцлага гэж ойлгодог.

   Хэрэв танд хэрэгцээ гараад
   Хэрэг болгоод зориод ирвэл
   Харьцаа нь сайхан, хадгалалт нь найдвартай
   Ханш нь өндөр, хүү нь бага
   Хөнгөлөлт нь их, хугацаа нь урт
   Хаа ч байхгүй хамгийн мундаг үйлчилгээтэй
   Хамт олноороо нэг л зорилготой
   Нэр нь хүртэл нийтэд танил
  “НачинЗаан”-ыхан хэзээд тусална шүү!