АЛСЫН ХАРАА

Итгэлийг эрхэмлэн, туршлагаар манлайлсан, тогтвортой үйл ажиллагаатай Банк Бус Санхүүгийн Тэргүүлэгч Компани болно.

ЭРХЭМ ЗОРИЛГО

ХАМТДАА хөгжиж – ИРЭЭДҮЙД тэмүүлсэн
Нийгмийн ХАРИУЦЛАГАТАЙХАМТ ОЛОН байна.

“НачинЗаан”ХХК-ийн цахим хуудсанд зочилж буй Танд талархал илэрхийлье.

Манай хамт олон өөрийн харилцагчдын эрх ашгийг ямагт дээдлэн, зорин ирсэн үйлчлүүлэгч Таны хэрэгцээ, шаардлагад нийцсэн бичил санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг найдвартай бөгөөд шуурхай, чанартай хүргэхийн төлөө чармайн ажилладаг билээ.

Бидний сэтгэл, хичээл зүтгэл, Та бүхний дэмжлэг биднийг салбартаа үйлчилгээний чанар стандарт, дэвшилтэт шинэ техник, технологи нэвтрүүлэх, шилдэг боловсон хүчин хөгжүүлэх үйлсэд манлайлагч байлгаж ирсэн гол хүчин зүйл юм.

Монгол улсын хууль тогтоомжуудыг дээдэлж, өндөр ёс суртахууныг эрхэмлэх нь манай үйл ажиллагааны үндсэн зарчим мөн билээ.

“НачинЗаан”-чууд бид Хамтдаа хөгжиж, Ирээдүйд тэмүүлсэн, Нийгмийн хариуцлагатай хамт олон байх эрхэм зорилго тээн үйлчлүүлэгч, харилцагч нэг бүрийн итгэлийг хүлээн хичээн ажиллах болно.

Хүндэтгэсэн
 Ерөнхий Захирал
Ж.Туяа